О.Гүндэгмаа чансаагаараа шилдэг наймд багтжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа чансаагаараа шилдэг наймд багтжээ

Олон улсын буудлага спортын холбоо шинэчилсэн чансаагаа гаргажээ. Эмэгтэйчүүдийн төрөлд шинэ чансааг Чехийн мэргэн бууч Ленка Марускова тэргүүллээ. Харин Хятадын хоёр бууч түүний араас бичигдэв. Энэ чансааг гарах хүртэл Хятадын тамирчин Жин Юань эмэгтэйчүүдийг манлайлж байлаа. Гэвч тэрбээр сүүлийн хоёр ч тэмцээнд тааруу оролцож, гуравдугаар байр руу ухарчээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа наймдугаар байраа хадгалж үлдсэн бол Гүржийн мэргэн бууч Нино Салуквазе том үсрэлт хийж, 17-гоос шууд долдугаар байрт дэвшив. ОУХМ Ц.Мөнхзулын хувьд 335 оноогоор 20 дугаар байр руу ухарчээ. Харин хийн буугаар Ц.Мөнхзул 25-д, О.Гүндэгмаа 40 дүгээрт бичигдэж байна. Урт буучдын хувьд ОУХМ Ч.Нарантуяа хийн буугаар 36-д, 50 метрээс гурван байрлалаас буудах төрөлд 28 дугаарт байрт бичигдэж, Монголын тамирчдаа манлайлав.

Эмэгтэй спорт гар бууны 25 метр:

  1. Ленка Марускова /Чех/ – 2445 оноо
  2. Чень Ин /БНХАУ/ – 1981
  3. Жинь Юань /БНХАУ/ – 1797
  4. Кира Климова /ОХУ/ – 1503
  5. Мария Гроздева /Болгар/ – 1329
  6. Олена Костевич /Украйн/ – 1318
  7. Нино Салуквазе /Гүрж/ – 1249
  8. О.Гүндэгмаа /Монгол/ – 1155
“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж