Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүрийн аравдугаар сарын 29-нд Нийслэлийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулдаг билээ. Нийслэл хотыг Улаанбаатар гэж нэрлэсний 70 жил, үүссэний 355 жилийг 1994 онд анх тэмдэглэж түүнээс хойш жил бүр хүчит бөхийн барилдаан зохион байгуулдаг болжээ. Тэгвэл энэ барилдаан 18 дахь удаагаа нийслэл хот үүссэний 372 жилийн ойд зориулан зохион байгуулагдах гэж байна. Барилдаан аравдугаар сарын 29-нд 15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.


www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж