“City Cup-2011”-ийн шилдэг 16 баг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

“City Cup-2011”-ийн шилдэг 16 баг тодорлоо

Монголын боулинг
сонирхогчдын холбоо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
“Big
Entertainment” компаниас хамтран
гурав дахь жилдээ зохион байгуулж буй
“City Cup” боулингийн тэмцээний шигшээд өрсөлдөх 16 багийн
нэр тодорчээ. Урьдчилсан шатны хоёр ээлжийн тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд
“Big
Bowling” төвд болж, 40 гаруй
байгууллагын 200 гаруй тамирчин оролцсон байна. Эдгээрээс шалгарсан 16 баг энэ
сарын 29-нд финалын шатанд өрсөлдөх юм. Урьдчилсан шатанд багууд гурван тоглолт
хийсэн бөгөөд нийлбэр дүнгээр Монголын дартсын холбооны баг тамирчид 2166
оноогоор тэргүүлсэн байна.

Финалын шатанд өрсөлдөх 16 багийг танилцуулъя.

1.Монголын дартсын
холбооны баг – 2166 оноо

2.Санхүү, эдийн
засгийн дээд сургуулийн
II баг
– 2122

3.“Бэст Дизайн”
компанийн баг – 2103

4.“Бимэкс Тек”
компанийн баг – 2101

5.ТЭЦ-3 компанийн I баг – 2088

6.ИНЕГ-ын баг –
2082

7.МТ группийн баг –
2080

8.“Топ Флоор”
компанийн
I баг – 2031

9.СЭЗДС-ийн I
баг – 2027

10.“Мобиком”
компанийн баг – 2016

11.“Смарт Савхи”
компанийн баг – 2008

12.“Таван цагариг”
сонины баг – 2003

13.“Юнител”
компанийн баг – 1966

14.“Топ Флоор”
компанийн
II баг – 1962

15. “Бордбэнд” компанийн баг – 1955

16.ТЭЦ-3 компанийн II баг – 1955

Эхний хоёр
ээлжийн тоглолтод “Бродбэнд” компанийн багийн тамирчин н.Энхжаргалан 224 оноо
авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тэмцээний шагналын сан 10 сая төгрөг бөгөөд түрүү багийг
тодруулахаас гадна шилдгийн шилдэг тамирчдыг шалгаруулж, урамшуулах юм байна.


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж