А.Тлейханы туслахын хэргийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

А.Тлейханы туслахын хэргийг шүүнэ

Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын  гишүүн А.Тлейханы  туслах Ш.Айдас болон М.Алтанхуяг, Х.Тамир нарын гурван хүнд холбогдох  хэргийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Дээд шүүх дээр болно. Тэдэнд эрүүгийн хуулийн 233.1 дэх хэсэгт зааснаар хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашигласан, 148.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.  Хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн А.Тлейханы туслах Ш.Айдос гэгч гишүүнийхээ нэрийг барьж, олон хүнээс хуурч мөнгө аваад зогсохгүй Монгол Улсын төрийн тэргүүний нэрийг барьж залилан хийсэн хэрэгтээ буруутгагдаад байгаа. Тодруулбал, Ш.Айдос нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийн өмнөөс тамга тэмдгийг нь дууриалган үйлдсэн хуурамч албан бичиг үйлдсэн ба ингэхдээ Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг ч ашигласан байна. Ш.Айдас нь өмнө нь УИХ-ын гишүүнийхээ нэрийг ашиглан Баян-Өлгий аймгийн иргэдийг Өмнөд Солонгост ажиллуулна хэмээн залилж байсан хүн юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж