100 гаруй залуу цэрэгт тордов

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

100 гаруй залуу цэрэгт тордов

Хэнтий аймагт энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 15-наас эхлэн аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулан өчигдөр өндөрлөлөө. Хэнтий аймгийн есөн сум, хоёр тосгоноос нийт 1300 гаруй залуусыг цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулахаас 500 гаруй залуусыг хамруулж, 100 гаруй залууг хугацаат цэргийн албанд тэнцүүлэн татаж, хилийн цэргийн болон зэвсэгт хүчний ангиудад хуваариллаа. Мөн энэ үеэр цэргийн албанд шинээр татагдаж байгаа 75 хүнд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр шинээр нээж өгчээ.

И.Байгальмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж