“Хаккани” бүлгийн эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

“Хаккани” бүлгийн эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулав

НАТО болон Афганы цэргийнхэн “Хак­кани”гэх пакистан-афганы бүлэглэлийн эсрэг хоёр ажиллагаа явуулсан тухай эвслийнхэн мэдэгдлээ.

Афганистаны зүүн хэсэгт энэ сарын12-20 хүртэл хийсэн эдгээр ажиллагааны явцад 200 орчим дайчныг устгасны 20 нь “Хаккани” бүлэглэлд хамааралтай байжээ.

Баривчлагдаж алагдагсдын дунд уг бүлгийн удирдагч нар, тэсрэх төхөөрөмж бэлтгэдэг хүмүүс оржээ. Ажиллагааны явцад 400 кг тэсрэх бодис, зэр зэвсэг болон тэдний компьютерийг олзолжээ. Алагдсан 180 дайчин нь “Талибан” хөдөлгөөнийхөн байлаа.

Байлдааны ажиллагаанд 25 мянган афганы хүчнийхэн 11 мянган НАТО-гийн цэргийнхэн оролцжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж