Тимошенко шинэ хэрэгтээ тайлбар хийв

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Тимошенко шинэ хэрэгтээ тайлбар хийв

Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенко тус орны прокуророос өөрийнх эсрэг дахин үүсгэсэн шинэ хэрэгт тайлбар хийв. “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр өөрт тулгаж байгаа бүх хэргийг үгүйсгэн, өөрийнх нь эсрэг Оросын хүчний байгууллагынхан ажиллаж байна гэв.

Байгалийн хийн хулгайн наймаа хийх нь техникийн ямар ч боломжгүй гэж хатагтай Тимошенко хэлжээ. Харин Украины нэгдсэн эрчим хүчний компанийн тэргүүн байхдаа эрхийнхээ дагуу тодорхой хэмжээний мөнгийг танилцуулах ажиллагаанд зарцуулсан гэв.

Энэ компанийн Оросын Батлан хамгаалах яаманд өртэй гэсэн хэргийн талаар тэр ярихдаа компани нь төлбөр хийх гэж байхад нь түүний хөрөнгийг битүүмжилсний улмаас үүнийг хийж чадаагүй гэжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж