
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх хэргээр 12 жилийн хорих ял сонссон DJ Өөжий буюу О.Ганболдын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх канабисийн төрлийн бодис Замын-Үүдийн боомтоор оруулж ирэхийг завдсан, тус хэргийг давтан үйлдсэн гэх үндэслэлээр 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр болсон. Энэхүү шийдвэрийг DJ Өөжий болон түүний ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Гэвч давж заалдах шатнаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Т.Маша