Британийг Европын холбоонд элсүүлэхийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Британийг Европын холбоонд элсүүлэхийг эсэргүүцэв

Британийн хууль тогтоогчид даваа гаригт тус улсыг Европын холбоонд элсүүлэх асуудлаар санал хураалт явуулахыг эсэргүүцжээ.

Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон болон түүний Консерватив намын гишүүд эсрэг саналтай байсан гэнэ. Харин энэ саналыг дэмжсэн парламентын гишүүд эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ерөнхий сайд Дэвид Кэмерон Европын өрийн хямралыг арилгахад Их Британи хувь нэмрээ оруулах болно гэж мэдэгдсэний дараа ийм санал хураалт явуулах хөдөлгөөн өрнөжээ. Дэвид Кэмерон "Эдийн засгийн хямралтай ийм үед Европын холбоонд нэгдэх тухай санал асуулга явуулах нь цагаа олсон зүйл биш. Хөрш айлд чинь гал гарсан бол ус авчирч гал унтраахад тусалдаг болохоос өөрийн байшинд гал авалцахыг харж зогсдоггүй биз дээ” гэж ярьсан байна. Их Британи нь Европын холбоонд элсүүлэх тухай 100 мянга гаруй гаруй үсэгтэй саналыг парламент хүлээн авч, хэлэлцжээ. Европын холбоонд гишүүнээр элсэх тухай асуудал Консерватив намын хамгийн ээдрээтэй асуудлын нэг аж. Уг асуудал нэг хэсэгтээ намжсан авч Европт өрийн хямрал газар авч буй энэ үед дахин гарч иржээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж