Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлоод байсан юм. Гэвч хуулийн төсөл дээр ажиллаж буй ажлын хэсэг өчигдөр хуралдаж, хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргажээ. Иймд уг асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан байна. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, байнгын хорооны 2011 оны 05 тоот тогтоолын дагуу зарим хуулийн хэрэгжилтийн байдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт танилцсан дүнгийн тухай зэрэг асуудлыг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болж хойшлуулав.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж