Боксчид медальгүй хоцров

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Боксчид медальгүй хоцров

Монголын олимпийн боксын холбооны шигшээ багийн гурван тамирчин БНХАУ-д болж буй “China open” олон улсын тэмцээнд өрсөлдсөн билээ. Анх тус тэмцээнд оролцох урилгыг олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, боксын ОУХМ З.Энхзориг нарт ирүүлсэн юм. Гэвч Э.Бадар-Ууган, У.Мөнх-Эрдэнэ нар бэртлийн улмаас тэмцээнд оролцох боломжгүй болсон тул Э.Идэрхүү /54 кг/, З.Энхзориг /60 кг/, С.Шинэбаяр /75 кг/  нарыг явуулахаар шийдсэн юм.
Нийт 25 орны 150 гаруй ширэн бээлийтнүүд хүч үзсэн “China open” тэмцээний эхний өдрийн тэмцээнд З.Энхзориг, Э.Идэрхүү нар ялж, С.Шинэбаяр ялагдсан юм. Гэвч дараагийн тоглолтод манай хоёр тамирчин ялагдсанаар энэ удаагийн тэмцээнээс медальгүй хоцорлоо. Тэмцээн ирэх ням гаригт өндөрлөнө.

Б.Бат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж