“Алмаз-2011” наадмын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

“Алмаз-2011” наадмын эзэд тодорлоо

Телевизийн шилдэг зураглаачдыг шалгаруулах “Алмаз-2011” наадам өнгөрсөн амралтын өдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Тав дахь жилдээ зохион байгуулсан тус наадам зургаан номинацид шилдгүүдийг нэрлэсэн юм.

Наадмын грапри шагналын эзнээр МҮОНТ-ийн зураглаач н.Нямсүх шалгарчээ. Харин “Уран сайхны шилдэг зураглаач”-аар “MN25” дугаар телевизийн зураглаач н.Мөнхбаяр, “Баримтат киноны шилдэг зураглаач”-аар МҮОНТ-ийн зураглаач н.Нямсүх, “Мэдээ, сурвалжлагын шилдэг зураглаач”-аар “TV5” телевизийн зураглаач н.Мөнхбаатар, “Чөлөөт сэдэв, зохиомжийн шилдэг зураглаач”-аар “HD Монгол” телевизийн зураглаач н.Түвшинжаргал, “Гар утсаар авсан шилдэг бүтээл”-ийн эзнээр РТДС-ийн найруулагчийн төгсөх курсын оюутан н.Батжаргал нар тус тус шалгарчээ.  Мөн шүүгчдийн нэрэмжит шагналыг “Намуун Z” студийн зураглаач Батбилэг хүртсэн байна.

Сонирхуулахад, эл наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй бөгөөд цаашид ч уламжлал болон энэхүү бүрэлдэхүүнээрээ ажиллан шилдгүүдийг тодруулах гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж