“Wikileaks” үйл ажиллагаагаа зогсооно

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

“Wikileaks” үйл ажиллагаагаа зогсооно

“Wikileaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжи "АНУ-ын санхүүгийн компаниуд  “Wikileaks”-ийн ашиг орлогын 95 хувийг цөлмөснөөс маш нууц зэрэглэлийн мэдээ, мэдээллийг дэлгэхээ больж байна" гэж мэдэгджээ. Хямралыг давж гарахын тулд Wikileaks сан байгуулахад гол анхаарлаа хандуулах болно гэж тэрбээр ярьжээ.

АНУ–д төвтэй санхүүгийн компаниуд “Wikileaks”-ийн санхүүг боож эхэлсний дараа Жулиан Ассанжи дээрх мэдэгдлийг гаргасан юм. Харамсалтай нь, үүний дараа АНУ-ын Засаг захиргааны нууц баримтууд болон тус улсын Элчин сайдын яамдын цахилгаан мэдээллийн нийтлэлийг олон нийт мэдэх боломжгүй болох юм. Жулиан Ассанжи “Bank of America”,” Visa”, “MasterCard”, “PayPal”, “Western Union” зэрэг компаниуд “Wikileaks”-ийн санхүүд  хууль бусаар, түрэмгийлэн халдаж байгааг мэдэгдэж байсан. Дээрх халдлага “Wikileaks”-ийн ашиг орлогын 95 хувийг цөлмөсөн гэж  Жулиан Ассанжи ярьсан  гэнэ. Тэрбээр “АНУ-ын санхүүгийн цөөн хэдэн компани дэлхийн иргэдийн эрх ашгийг халааслахыг зөвшөөрөхгүй. Энэ хууль бус ажиллагааны эсрэг тэмцэхийн тулд бид санхүүгийн чадвараа дээшлүүлэх сан байгуулах болно” гэжээ. “Wikileaks”-ийн төлөөлөгч Кристин Храфнссон сайтыг ирэх арваннэгдүгээр сарын 28-наас дахин нээнэ гэж мэдэгдсэн юм.  Хүчингийн хэрэгт буруутгагдаж буй Жулиан Ассанжийн хэргийг Их Британийн шүүхээс Шведийн шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хүлээж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж