Азербайжан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Азербайжан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд нэгдэв

Азербайжан улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн улс боллоо. Хоёр жилд нэг удаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар сонгодог байнгын бус гишүүн 10 улсын тоонд орохоор Азербайжан, Словени улсууд өрсөлдсөн ч Словен хасагджээ. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын тоонд Пакистан өнгөрсөн долоо хоногт шинээр сонгогдсон юм. Мөн нууц санал хураалтаар Гватемала, Марокко, Того зэрэг орнууд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн оронд багтжээ.

Байнгын бус гишүүн орныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгчдийн дунд явуулсан санал хураалтаар сонгодог байна. Словени Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны санал хураалтаас хасагдсаны дараа тус улсын гадаад хэргийн сайд Самуэль Збогар “Словени өөрийн үнэт зүйлсийн төлөө Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орон болохоор өрсөлдсөн. Бид бусад орны эсрэг ажиллагаа явуулж байгаагүй.  Бид энэ санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Словени НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орон болохын тулд сүүлийн 11 жилийн турш санал оруулж байгаа юм байна.

НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Сюзан Райс даваа гаригт Ерөнхий Ассамблейн шийдвэр гарсны дараа мэдэгдэл хийхдээ Аюулгүйн зөвлөлийн шинээр сонгогдсон байнгын бус гишүүн орнуудад баяр хүргэсэн байна.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж