Аргентины Ерөнхийлөгч дахин сонгуульд ялав

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Аргентины Ерөнхийлөгч дахин сонгуульд ялав

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандез де Киршнер ерөнхийлөгчийн дахин сонгуульд ялалт байгууллаа. Хатагтай Фернандез сонгогчдын 54 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч болох  социалист Хермес Биннер 17 хувийн санал авчээ. Сонгуульд ялалт байгуулсныхаа дараа тэрбээр Буэнос Айрес хот дахь Плаза де Майод дэмжигчдийнхээ өмнө “Аргентиныг  хөгжиж дэвжихийг хүсч байна” гэж мэдэгджээ.

Хатагтай Ерөнхийлөгч өнгөрсөн жил таалал төгссөн нөхөр, тус улсын ерөнхийлөгч агсан Нестор Киршнерийн дурсгалыг хүндэтгэсэн байна. Харин улс төрийн шүүмжлэгчид Фернандезийн өрсөлдөгч, сөрөг хүчин чадваргүй, эв нэгдэлгүй байсан нь түүнд ялалт авчирсан гэж үзэж байгаа ажээ. Хатагтай Фернандезийн явуулж буй нийгмийн хамгаалал, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах бодлого олон нийтийн зүгээс хүчтэй дэмжлэг авсан юм. 2010 оны аравдугаар сард Аргентины ерөнхийлөгч Нестор Киршнерийн гэнэтийн үхэл Фернандезийг улс төрд татан оруулсан билээ. 2003-2007 оны хооронд Аргентины ерөнхийлөгч байсан Нестор Киршнер албан үүргээ эхнэртээ шилжүүлсэн билээ. Түүнийг 2011 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж таамаглаж байсан ч өнгөрсөн аравдугаар сард зүрхний шигдээсээр нас барсан юм. Аргентины Ерөнхийлөгч Фернандез ард түмний дунд нэр хүндтэй байгаа нь экспортын гол бүтээгдэхүүн шар буурцгийн үнийг өсгөж, эдийн засгаа эрүүлжүүлэхэд дорвитой арга хэмжээ авч чадсан гэж улс төр судлаачид дүгнэж байна.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж