Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Gee-гийн шинэ хэмнэл

“Монгол реппер” тоглолтоороо үзэгчдийн талархлыг хүлээсэн реппер Gee фенүүддээ шинэ хэмнэл мэдрүүлж эхэллээ. Тэрбээр үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн шинэ төрөл хэлбэртэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлагтай хамтран “Монголз” хэмээх цомог гаргаад байгаа. Түүний шинэ цомог одоо ч “Hi-Fi Records”-ын борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг цомгийн жагсаалтад бичигдсээр байгаа аж. Тэгвэл реппер Gee шинэ цомогтоо багтсан “Өөрийнхөөрөө бай” хэмээх дуугаа клипжүүлжээ. Түүний шинэ клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж