Б.Чингүүн вэб сайтаа нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Б.Чингүүн вэб сайтаа нээлээ

“Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг” зэрэг богино хэмжээний киногоор олонд танигдсан найруулагч Б.Чингүүн өөрийн вэб сайтаа нээжээ. Тэрбээр одоо “Гэрэл” хэмээх богино хэмжээний киногоо хийж байгаа бөгөөд “Улаанбаатар, би чамд хайртай” төслийг Монголд хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тус удахгүй түүний “Гэрэл” богино хэмжээний кино вэб сайтад нь тавигдах аж. Мөн Б.Чингүүний вэб сайтаас өмнө нь хийж байсан богино хэмжээний кинонуудыг үзэх боломжтой юм. Мөн түүний ажилласан уран сайхны киноны талаарх мэдээлэл, киноны зураг авалтын үед авсан сонирхолтой гэрэл зураг, видео, шинэ мэдээ, мэдээлэл зэргийг www.chinguun.com сайтдаа байрлуулжээ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж