Франсуа Олланд ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшигч болов

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Франсуа Олланд ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшигч болов

Өдгөө 57 нас­тай  Франсуа Ол­ланд 2012 оны ерөн­хийлөгчийн сонгуульд Фран­цын социалист намаас албан ёсоор нэр дэв­­ших болсон ту­хай өнгөрсөн ам­ралтын өдрүүдэд болсон Социалист намын их хурлын мэдээнд үндэслэн Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Олланд намын анхан шатны сонгуульд ялж, эрх баригч “Ард түмний хөдөлгөөний төлөөх холбоо” намын нэр дэвшигчтэй өрсөлдөхөөр болов. Эрх баригч намынхан дотоодын сонгуулиа ирэх жилийн дөрөв буюу тавдугаар сард хийхээр төлөвлөөд байгаа юм. 

Намын их хурлын шийдвэрийг Олланд бахархалтайгаар, хариуцлагатайгаар хүлээн авч байна гэж мэдэгдээд “Надад Социалист намын дэмжлэг хэрэгтэй. Би ганцаараа  тэмцэж чадахгүй, намын эв нэгдэл, эвсэл зайлшгүй чухал” гэж хэллээ. Олландын нэрийг дэвшүүлэхээр намын дотор түүхэнд нь анх удаа явагдсан сонгуулиар аравдугаар сарын 16-нд ялагч болсныг нь их хурлаар албан ёсоор батлав.  Франсуа Олланд уг намыг 1997-2008 онд толгойлж байсан. L’Homme Tranquille буюу Monsieur Ordinaire – “Томоотой хүн” ба “Месье Дагуул” гэж нэрлэгдэж байсан хүнийг францчууд ерөнхийлөгчөөр харахыг хүсч байгаа нь нэг ёсондоо тэд “жижиг Бонапарт” гэгдэх Николя Саркозигаас залхсаныг харуулж буй. Намын сонгуульд ялсан нь Олландын хувьд том ялалт болов. Ерөнхийлөгчийн сонгуульд түүний хамтран амьдрагч бөгөөд дөрвөн хүүхдийн эх Руаяль Саркозид ялагдсаны дараа жил өнгөрөөд тэрээр намын даргаас огцорсон юм. Гэр бүл нь ч салсан байв. Тэр үедээ “шилдэг, жинхэнэ улстөрч” гэгдэж байсан түүний ажиллагааг үр дүнгүй хэмээн шүүмжилж байлаа. Намын даргын төлөө Руаяльтай өрсөлдөж байсан Обри тэр үед социалистуудын жорлонгийн тосгуур хүртэл ажиллагаагүй хэмээн шүүмжилж байв.

Жилийн дараа 10 кг-аар турсан Олланд их улстөрд “Дахин Парисийг харах минь” гэсэн хөтөлбөрийн чанартай өгүүллээрээ эргэн ирснээ зарласан. Аппаратын ажилтан ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөгч болон хувирсан гол эгшин нь тэр байлаа гэж социалистийн хамтран зүтгэгчдийн нэг L’Express сэтгүүлд тайлбарласан байв. Олланд өөрөө ерөнхийлөгч Саркозигаас 2,5 см-ээр өндөр бөгөөд 165 см-ийн өндөртэй хүнийг унагах нь тийм ч амар биш учраас  энэ шинжээ өөрийн давуу тал гэж хэлдэг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж