Чавесийн бие онц сайн байгаа гэж мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Чавесийн бие онц сайн байгаа гэж мэдэгдэв

Венесуэлийн эмч нар өнгөрсөн бямба гаригт Уго Чавес хорт хавд­рын ул­маас үхнэ гэж мэ­дэгдсэн мэс засалч Сальвадор Наваррете­гийн (Sal­va­dor Navarrete) онш­логоог эрс үгүйсгэн төрийн тэргүүнийхээ биеийн байдлын талаар “онц” гэсэн үнэлгээг хийжээ. Наваррете Мексикийн Milenio Semanal хэвлэлд өгсөн ярилцлагадаа Венесуэлийн ерөнхийлөгчийн  өвчин эмчлэгдэх найдлагагүй. Ийм байдлаар хоёр жил л амьдарна гэж хэлсэн. “Чавесийн эрүүл мэндийн онош нь сайн биш. Би үүнийг хэлж байгаа гэдэг нь түүнд хоёр жилийн нас л үлджээ гэсэн үг” хэмээн тэрээр хэлсэн юм.

Тэрээр өөрийгөө Чавесийг эмчилж байсан эмч нарын хэсэгт багтаж байсан гэв. Өнгөрсөн баасан гаригт түүний эмнэлэгт цагдаагийнхан нэгжлэг хийсний дараа Сальвадор Наваррете эх орноо орхин гарчээ. Наварретегийн ярианы талаар гаргасан мэдэгдэлд гастро­энтерологч Дарио Рамирес Карреньо (Fidel Dario Ramirez Carreno), мэс засалч, офтальмологч Хесус Сисо Гарсия (Jesus Siso Garcia), цэргийн эмнэлгийн захирал Карлос Арвело (Carlos Arvelo) болон гэмтлийн эмч Рафаэль Варгас Медина (Rafael Vargas Medina) нар гарын үсгээ зурсан байв.
Уг мэдэгдэлд “Сальвадор Наваррете дөнгөж хоёр удаа ерөн­хийлөгчийн эмч нартай албан бусаар хийсэн 20 минутын уулзалтад хоёр удаа оролцсон. Эмнэлгийн үзлэг шинжилгээг хийж байгаагүй. Түүнийг Чавесийн эмч гэж хэзээ ч үзэж байгаагүй бөгөөд ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талын эмнэлгийн мэдээлэл аваагүй” гэсэн байв. Венесуэлийн эмч нар “Ерөнхийлөгч Уго Рафаэль Чавес Фриасад хорт хавдрын онош тавьсан бөгөөд эмчилгээг цаг алдалгүйгээр хийж, дараа нь курс эмчилгээг хийсэн. Эцсийн дүнд түүний биеийн байдал харьцангуй сайн байгаа бөгөөд онц гэсэн дүгнэлттэй” хэмээн мэдэгджээ. Наваррете  сонинд ярихдаа тэдний гэрийнхний надад байгаа мэдээллээр Чавесийн сүүж хавьд хавдар буюу саркома  байгаагаас химийн маш эрчимтэй хийдэг гэсэн. Чавес ээлжит шинжилгээнд орохоор Куба руу ниссэн өдөр тэр ярилцлагаа өгсөн байна. Эмнэлэгт шинжилгээ өгсний дараа Twitter дэх өөрийн хуудсанд Чавес “Би өвчнөөсөө бүрэн ангижирлаа! Гэхдээ би өвчний дараах сувилгаандаа анхаарал тавьж байх болно!” гэж бичжээ.

Венесуэлийн ерөнхийлөгчид сүүжин доторх хавдрыг нь авах мэс заслыг зургадугаар сарын дундуур Гавана хотод хийсэн юм. Арав хоногийн дараа нь түүнийг бүдүүн гэдэсний хорт хавдар авахуулах мэс засалд дахин оруулсан. Дараагийн саруудад нь тэрээр химийн цацраг туяаны эмчилгээнд нийт дөрвөн удаа орсны гурав нь Кубад хийгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж