Ерөнхийлөгч тойрсон асуудлууд хийгээд лоханы дуулиан

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч тойрсон асуудлууд хийгээд лоханы дуулиан

Бид дэлхий нийтээр анхаарал татсан үйл явдал болон онцлох хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэдэг. Энэ удаад өнгөрсөн долоо хоногт хамгийн их анхаарал татсан хүмүүсийн талаар соинрхуулж байна.

Афганистаны ерөн­хий­лөгч Хамид Кар­зай үндэсний теле­визээрээ мэдэгдэхдээ Пакистан, АНУ-ын хоо­ронд цэргийн сөр­гөлдөөн гарвал Кабул Пакистаныг дэмжинэ гэж мэдэгджээ. Аф­ганы ерөн­хийлөгч Кар­зай тус орны ерөн­хийлөгч агсан Бур­хануддин Раббанийг Па­кистаны Засгийн газартай холбоотой “Хаккани” бүлгийнхэн хөнөөсөн гэсэн мэдээлэл гарсны дараа энэхүү мэдэгдлээ хийв.

“Пакистан АНУ-ын хоёрын хооронд дайн бүү гараасай, бурхан минь. Хэрэв дайн гарвал бид Афганистан улс Пакистаны талд орно” гэсэн Карзайн үгийг CBS News дамжуулсан байв. Ер нь бол Пакистан ямар нэгэн улсын халдлагад өртөх эсвэл тусламж хэрэгтэй бол Кабул нэн даруй туслах болно гэж Карзай онцлов. “Афганчууд та нартай хамт байх болно. Афганистан бол та нарын ахан дүүс” гэж Карзай хэлэв. Пакистаны ард түмнээс афганчуудад хандсан хүндэтгэлтэй, найрсаг харилцааг афганчууд хэзээ ч мартахгүй. Пакистан бол хэзээ ч өөрийн ахан дүүсээ орхиж байгаагүй гэдгийг тэрээр сануулжээ.

Пакистантай холбоотой “Хаккани” бүлэг өнгөрсөн есдүгээр сард Элчин сайдын яамд байрладаг дүүрэгт хүчтэй довтолгоон хийсэн мөн Афганы ерөнхийлөгч агсан Бурхануддин Раббанийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж