Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Mass effect 3 ирэх онд

IGN сайтаас саяхан орчин цагийн шилдэг зуун тоглоомыг нэрлэсэн билээ. Тэгвэл тэрхүү шилдэг 100 тоглоомын нэгдүгээрт жагсаж бүх үзүүлэлтээрээ энэ цаг үеийн тоглоомуудыг ардаа орхисон хэмээн зарлагдсан Bioware болон EA нарын Mass effect 2 тоглоомын гуравдугаар анги 2012 оны гуравдугаар сарын 6-нд худалдаанд гарах болон хэмээн яг таг товлон зарлажээ. Action role playing жанрын тус тоглоомыг видео тоглоомын фэнүүдэд танилцуулах нь илүүц бизээ. Видео тоглоомын ертөнцийн хамгийн шилдэг мэдээлэгчийн супер дүүпер хэмээн нэрлэсэн тус тоглоомын шинэ анги ийнхүү ирэх жил мэндлэх боллоо. Платформын хувьд их гурвал дээр гарах бөгөөд Unreal 3.5 хэмээх хүчирхэг бөгөөд цоо шинэ хөдөлгүүрээр бүтээгдэж байгаа гэнэ. Энэхүү тоглоомын Mass effect цувралын сүүлчийн анги хэмээн тус тоглоомын publisher EA зургадугаар сард болж өнгөрсөн Е3-ын үеэр мэгэдэж байсан юм. Ямартай ч Mass effect-ийн зохиол ийнхүү цаашид үргэлжлэлгүй болоод байгаа аж. Ингээд ирэх оны гайхамшигт нээлтүүдийн нэг болж чадна хэмээн зах зээлд хүлээлт үүсгэсэн Mass effect тоглоомыг гэймерүүд маань тэсэн ядан хүлээх л үлдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж