Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Рок хөгжимчин 32 настай Пете Дохерти, Пуссикет хамтлагийн гоцлол дуучин Николь Шерцингер, жүжигчин Линдси Лохан нар алдаагаа дахин давтсаар л байна.  
Рок залуу Пете Дохерти байж байгаад л хууль зөрчиж, торгууль төлөн мултардаг. Энэ удаад ч гэсэн тэр мөн л хууль дүрэм зөрчсөн байна. Тэрээр 2009 онд Берлин хотод тоглолтоо хийж байх үеэрээ машины цонх хагалаад хохирлыг нь барагдуулалгүй орхижээ. Харин саяхан Берлин хотын шүүх түүнд 30 мянган еврогийн торгууль ногдуулж, нөхөн төлбөр олгохыг шаардаж баривчлах шийдвэр гаргасан байна. Харин түүний өмгөөлөгчид уг төлбөрийг сард 500 еврогоор цувуулан төлөхөөр боллоо гэж мэдэгдсэн байна. 

Пуссикет Доль хамтлагийн гишүүн асан 33 настай Николь Шерцингер Формель -1нисгэгч 26 настай Луис Хамилтоноос салсан тухайгаа мэдэгдлээ. Дөрвөн жилийн өмнөөс тэд салж нийлсээр өнөөдрийг хүрсэн юм. Хамгийн сүүлд 2010 оны нэгдүгээр сард тэд хоёр тийшээ болсон тухайгаа зарлаж байсан бол бас л эргээд нийлсэн. Харин энэ удаа тэдний хувьд  хайр дурлалын асуудалдаа бүр мөсөн цэг тавьсан байна. Шалтгаан нь хэтэрхий их ажилтай, бие биетэйгээ ховор уулздаг юм байна. 
  
Харин сүүлийнх нь томоождоггүй од Линдси Лохан. 25 настай залуу жүжигчний хувьд шоронгийн хаалга татаж, “нарсанд” суух тухай асуудал байсхийгээд л сөхөгддөг. Тэрээр шүүх хурлаас гаргасан шийдвэрийг зөрчсөн нь дахин хууль дүрэм зөрчсөн хэрэг боллоо. Линдси Лохан эмэгтэйчүүдийн байранд нийгмийн ажил хийх ёстой байжээ. Өчигдөр шүүх хурал эхэлсэн байна. Шүүх хурлын шийдвэр хамгийн хурдандаа хоёр долоо хоногийн дараа гарах юм байна.


Эх сурвалж: Eagle TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж