“Одкон холдинг” компанийн сэйфийг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

“Одкон холдинг” компанийн сэйфийг хулгайлжээ

“Одкон холдинг” компанийн санхүүгийн өрөөнөөс байгууллагын бичиг баримт, 20 гаруй сая төгрөг хадгалж байсан төмөр шүүгээг бүлэг этгээдүүд хулгайлсан хэрэг энэ сарын 18-нд гарчээ. Гэмт этгээдүүд өрөөний цонхыг хагалан орж, дээрх зүйлсийг хулгайлсан байна. Хэргийг СБД-ийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Г.Анараар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөж, 24 цагийн дотор гэмт этгээдүүдийг саатуулжээ. Тэд шүүгээнд  байсан 20 орчим сая төгрөгийн 20 гаруй хувийг үрж, коппанийн санхүүгийн тайлан, бусад бичиг баримтыг устгасан байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж