Архины зөвшөөрлийг орон нутагт нь олгоно

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Архины зөвшөөрлийг орон нутагт нь олгоно

Нийслэлийн 
Багануур, Налайх, Багахангай дүүрэгт согтууруулах ундаа худалдах,
түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг нийслэлээс өгдөг байсан бол тухайн
эрхийг орон нутагт өгөх шийдвэрийг хотын дарга захирамж гарган
шилжүүллээ.   Орон нутгийн удирдлагууд болон иргэд оршин суугчдын санал
хүсэлт түүнчлэн нийслэлээс алслагдсан байдал зэргийг харгалзан энэ
шийдвэрийг гаргасан байна. Иймээс дээрхи чиглэлээр өргөдөл гаргасан
Багануур, Налайх, Багахангай дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгуулага
дүүргийнхээ үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авах юм.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль,  холбогдох хууль
тогтоомж энэ чиглэлээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрийн дагуу ирэх сарын 1 нээс
тусгай зөвшөөрлийг олгож эхлэнэ.  Нийслэлийн алслагдсан дүүргийн
удирдлагууд тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүр үйлчилгээний газруудад эрх
олгохын зэрэгцээ үйл ажиллагаанд нь байнга хяналт тавьж ажиллахаар
боллоо.


Эх сурвалж: Ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж