Гар утас хорт хавдар үүсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Гар утас хорт хавдар үүсгэхгүй

Гар утас ямар нэгэн байдлаар тархины хорт хавдар үүсгэхгүй гэдгийг нотолсон бас нэгэн судалгаа саяхан хэвлэгдээд байна. Хүн төрөлхтөн сүүлийн 20 жилийн турш үндсэндээ гар утаснаас салсангүй. Тиймээс Дани улс дахь Хорт хавдрын хор хөнөөлийн судалгааны институтээс хийсэн судалгаанд 18-аас дээш жилээс гар утас хэрэглэсэн 350 мянга гаруй хүн хамрагдсан байна. Судлаачид дээрх насны хүмүүст хорт хавдрын эрсдэл илүү байх магадлалтай гэж үзжээ. Гэвч тэдгээрээс ямар нэгэн байдлаар хорт хавдрын эрсдэл хүлээсэн хүн байгаагүй аж. Тиймээс эрдэмтэд гар утас хорт хавдар үүсгэхгүй хэмээн үзжээ. Үүнтэй адилхан судалгааг British Medical Journal вэб сайтаас хийсэн байдаг бөгөөд мөн л гар утас хорт хавдар үүсгэхгүй гэж үзсэн байна.


Л.Дэлгэр


http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж