
Нэгэн үе мэргэжлийн сумо бөхийн дэвжээг эзэгнэж, аатай барилдаан, уран мэхээрээ Японы үндэсний бөхийн дэвжээг хотолзуулж явсан их аварга өнөө жилийн түүхт ойн баяр наадмын түрүү бөх, улсын отгон аварга дүүгээ 10 мянган “ногоон”-оор байлжээ. С.Мөнхбат аварга мөн цолны найрандаа их аварга Хакухо М.Даваажаргалыг урьсан ч Японд ирэх башёгийн бэлтгэлдээ ороод буй ёкозуна хүрэлцэн ирж чадаагүй аж. Гэхдээ Хакухо Японоос бэлэг сэлтээ илгээж, халхын залуу аваргад амжилт хүссэн гэнэ лээ.
С.Цэлмэг