
Дэлхийн зулай гэгдэх Эверестийн ноён оргилд хөл тавьсан анхны Монгол бүсгүй Б.Гангаамаа 2011 оны тавдугаар сарын 21-нд дэлхийн дээвэрт гишгэж, улмаар Эх, үрсийн баярын өдрөөр баяр хөөр дүүрэн эх орондоо ирж байсан билээ. Эверестийн ноён оргилд амжилттай авирсан эрэлхэг, уулчин бүсгүйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол, тэмдгээр шагнасан. Тэгвэл, Б.Гангаамаа гавьяатын найраа хийхээр урилгаа тарааж эхэлжээ. Тэрбээр Монгол Улсын Гавьяат тамирчин цолны хүндэтгэлийн цайллагаа энэ сарын 27-нд “Чингис хаан” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд хийхээр товлосон байна.
С.Цэлмэг