Туркт газар хөдөлж, 200 гаруй хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Туркт газар хөдөлж, 200 гаруй хүн амиа алдлаа

Туркийн Ван хотод болсон асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас байшин барилга сүйдэж, 200 гаруй хүн амиа алдсан байна.  Нурангид хэчнээн хүн дарагдсан нь тодорхойгүй байгаа ажээ. Ираны хилтэй залгаа орших Эркис  хотод газар хөдлөлтийн улмаас хэдэн арван байшин барилга нурсан байна. Энэ аймшигтай явдлыг нүдээр харсан хэдэн арван мянган хүн гудамжинд орилж хашгирч байжээ.

Аврах ажилтнууд нурангид дарагдсан хүмүүсийг гаргахаар  шөнөжингөө эрлийг үргэлжлүүлж, хүрзээр зарим нь улаан гараараа нурангийг малтаж байгаа гэнэ.
 
АНУ-ын геологийн судалгааны төвийн шинжилснээр Туркийн зүүн хойд хэсгийн Ван хотод газар хөдлөлт орон нутгийн цагаар ням гаригийн 13:41 цагт болжээ. 6.0-7.2 магнитудын хүчтэй гурван удаагийн хүчтэй газах хөдлөлтийн дараа асар хүчтэй газрын түрэлт үүссэн байна. Байшин барилгын нурангид дарагдсан хүмүүсийг гаргах ажилд зэргэлдээх суурингийн оршин суугчид гар бие оролцож байгаа гэнэ. Туркийн Ерөнхий сайд Режеп Таип Эрдоган газар хөдлөлт болсон Вэн, Эркис хотод нисдэг тэргээр очсон байна. Ван хотод 10 гаруй барилга байшин нурсан бол хотоос  60 км зайд орших хотод 80 гаруй барилга байшин, оюутны дотуур байр нурсан байна.  Ван хотын дарга гэмтэж бэртсэн оршин суугчдад эмнэлгийн яаралтай түргэн тусламж шаардлагатай байна гэж  мэдэгджээ.

Түргэн тусламж, цэргийнхэн, болон аврах багийн ажилтнууд гамшгийн бүс рүү цувж байгаа гэнэ. Нурангин доороос гарч ирсэн хүмүүсийн ярьж буйгаар нурсан байшин барилгын том том блок, цементүүдийг зөөх машин техник хүрэлцээгүй байгаагаас аврах ажиллагаа удаашралтай байгаа ажээ. Нурангин доор дарагдсан хүмүүсийн тусламж эрэн хашгирах дуу одоо ч сонсогдож байгаа гэнэ.

Кандилийн  газар хөдлөлтийн ажиглалт судалгааны төвийн ерөнхий менежерийн баталж буйгаар "Бидний тооцоолсноор 1000 гаруй байшин барилга нурсан. Амиа алдсан хүмүүсийн тоо 500 бүр 1,000 хүрсэн байх" гэжээ. Турк улс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог орнуудын нэг юм байна.

1999 онд 7 магнитудын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас 20,000 хүн амиа алдсан юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж