ИЗ-НН-ынхан Дээд шүүхэд эсэргүүцэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

ИЗ-НН-ынхан Дээд шүүхэд эсэргүүцэл илэрхийлэв

Иргэний зориг-Ногоон намын гишүүд, дэмжигчид өнөөдөр өглөө Дээд шүүхийн шийдвэрт эсэргүүцэл илэрхийлж байгаагаа мэдэгджээ. Тэд Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс ч МНН-ын дарга байсан УИХ-ын гишүүн Д.Энхбат тамга тэмдгээ өгөхгүй гэсэн байрь суурьтай байгаа гэнэ. Аравдугаар сарын 14-нд  болсон Дээд шүүхийн хуралдаанаас  2011 оны наймдугаар сарын 28-ны өдөр хуралдсан  МНН-ын ээлжит Их хурлаар намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүд нь Улс төрийн намын тухай хууль болон тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт харшлаагүй гэж үзээд тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн юм. МНН-ынхан өдгөө УИХ-ын гишүүн Д.Энхбатаас тамга, тэмдгээ хүлээлгэн өгөхийг шаардаж байгаа бол ИЗ-НН-ынхан Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж