
Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнээр ОХУ-аас 100 хувь хараат байдаг бөгөөд тус улс бензин, шатахууныхаа импортын татварыг нэмэхэд үнийн савлагаа үүсч, түүнийг дагаад бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ өсч, инфляци дагуулсаар ирсэн билээ. Иймд дээрх байдалд УИХ дүгнэлт хийж, газрын тос боловсруулах үйлдвэртэй болоход анхаарал хандуулж, тогтоол баталсан юм. Тогтоолын хүрээнд Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах томоохон үйлдвэр баригдахаар болж буй нь энэ юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ мөн цаг үеийн ажлын явц байдал, зарим аж ахуйн нэгжийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа.
Г.Дарь