“Капитал” банк иргэдийг чирэгдүүлэх болов

Хуучирсан мэдээ: 2011.10.23-нд нийтлэгдсэн

“Капитал” банк иргэдийг чирэгдүүлэх болов

Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгийг “Хадгаламж”, “Капитал” гэсэн хоёрхон арилжааны банкаар дамжуулан иргэдэд хүргэж буй билээ. Гэвч 21 мянган төгрөгийг авахын тулд иргэд багагүй чирэгдэх боллоо. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах “Капитал” банк ажиллахгүй болсноор наймдугаар хорооны иргэд Хүний хөгжлийн мөнгөө Орбитод байрлах “Капитал” банкны салбараас авах болжээ. Ингэхдээ ахмадууд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хоёр банкны гадаа дугаарлах болж буй юм. Учир нь тэтгэвэр, тэтгэмжийг Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Капитал” банкны салбараас авах бол 21 мянган төгрөгөө Орбитод орших  “Капитал” банкны салбараас авна. Ингэснээр ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр банкинд дугаарлаж хүнд сурталд дарлуулах болоод байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж