Төв аймгийн соёлын өдрүүд өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2011.10.22-нд нийтлэгдсэн

Төв аймгийн соёлын өдрүүд өндөрлөнө

Төв аймгийн соёлын өдрүүд энэ сарын 19-22-ны өдөр болж байна. Энэ
хүрээнд өнөөдөр Төв аймгийн шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдааны
бэрнд шилдэг бүтээгдэхүүний шагнал гаруудлах ёслол “Мишээл экспо”-д
боллоо. Мөн хүүхэд багачуудад зориулсан “Миний чин зоригт бяцхан найз”
хүүхдийг жүжгийг “Улаанбаатар чуулга”-ын тоглолтын танхимд тоглосон юм.
Тус хүүхдийн жүжиг нь өнгөрсөн онд “Гэгээн муза-2010” наадмаас хоёр ч
муза хүртсэн шилдэг жүжиг ажээ. Харин өнөөдөр орой 16,30 цагт
Улаанбаатар чуулгын тоглолтын танхимд Төв аймгийн соёлын өдрүүдийн хаалт
буюу “Монгол туургатны дуулал” нэгдсэн, гала тоглолт болох юм. Төв аймгийнхан нийслэлчүүдтэй дөрвөн өдрийн турш хамт байлаа.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж