
Жил бүрийн аравдугаар сарын 29-нийг Нийслэлийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Нийслэлийн өдрийг угтаж, нийслэлийн хэмжээнд гурван том цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжинд энэ сарын 1-нд хотын захын, зуслангийн газруудад цэвэрлэгээ хийсэн бол хоёр дахь их цэвэрлэгээг 15-ны бямба гаригт зохион байгуулж, хотын төв хэсгээр цэвэрлэгээ хийсэн. Харин өнөөдөр нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Иймд их хотын иргэн та нийслэл хотын их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцоорой.
М.Урин