Саудын хаан ширээ залгамжлах жонон таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.22-нд нийтлэгдсэн

Саудын хаан ширээ залгамжлах жонон таалал төгсчээ

Саудын Арабын хаан ширээ залгамжлах жонон Султан бин Абдулазиз аль-Сауд нас барсан тухай тус улсын төрийн албанаас мэдээлснийг CNN дамжуулав. Түүний үхлийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. 86 насандаа таалал төгссөн тэрээр Саудын Арабын Батлан хамгаалахын сайд, нөлөө бүхий эрхмүүдийн нэг байсан юм. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бие нь ихэд чилээрхэж, тааруу байсан учир хэд хэдэн удаа мэс засал хийлгэж, удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байжээ.

Султан бин Абдулазиз аль-Сауд нь Саудын ван Абдалла бин Абдель Азизийн дараа хаан ширээ залгах учиртай байсан юм. Тэрээр нас барснаар өнөөгийн Дотоод хэргийн сайд, Саудын вангийн эцэг нэгтэй дүү болох 70 настай жонон Наих хаан ширээ залгамжлагч болж байгаа юм байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж