
Fantasy Treasure Bra хөхний даруулгын нарийн чимэглэлийг Лон-Айланд дахь “London Jewellers”-ийн хамт олон урласан бөгөөд 3400 ширхэг эрдэнийн болон үнэт чулуу шигтгэжээ. Мөн 142 каратын шар болон цагаан очир алмазаар ч чимэглэсэн байна.
“Victoria’s Secret”-ийн загварын шоу арваннэгдүгээр сарын 29-нд болно. Жилд нэг удаа шинэлэг содон, тансаг чамингийн туйл болсон дотуур хувцас урладаг “VS”-ийн онцгой загварыг өмнө нь Таяра Бэнкс, Хайди Клум, Каролина Куркова болон Жизель Бюндхен нар “амилуулж” байлаа.
Т.Маша