Тайландын үер хатуу дискний үнийг өсгөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Тайландын үер хатуу дискний үнийг өсгөж магадгүй

Тайландын энэ улирлын үерийн гамшиг хатуу дискний үнийг нэмэгдүүлэх магадлалтай боллоо. Байгалийн гамшигт нэрвэгдсэн районуудад винчестерийн томоохон үйлдвэрүүд байдаг ажээ. Учир байдлыг сайн мэдэх эх сурвалж энэ талаар DigiTimes сайтад мэдээлсэн байв.

Western Digital, Seagate Technology, Hitachi GST ба Toshiba зэрэг хатуу дискний томоохон үйлдвэрүүд ба нийлүүлэгчид Тайландад байдаг. Энэ жилийн хүчтэй үер үйлдвэрлэлийн дэглэмд тасалдал гаргаж байгаа нь винчестерийн үнийг арваннэгдүгээр сараас эхлэн нэмэгдүүлнэ гэж DigiTimes онцолсон байв.

IHS iSuppli гэх судалгааны компанийн мэдээгээр хатуу диск угсрах үйлдвэрүүдийн дөрөвний нэг нь Тайландад байрладаг бөгөөд тус орон нь винчестерийн экспортоор Хятадын дараа ордог. Таблетийн  хэрэглээ эрс өссөнөөс хутуу дискний эрэлт ханах талдаа орсон ч түүний нийлүүлэлтийн тасалдал нь компьютер угсрагчдийн винчестерийн нөөц хийхэд хүргэж магадгүй. Мөн хомсдол нь хатуу дискний үнийг өсгөнө. Тайландын үер нь сүүлийн 50 жилд болоогүй гамшигт тооцогдож байна.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж