“Болор цом” наадам Архангайд болно

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

“Болор цом” наадам Архангайд болно

Сүүлийн жилүүдэд Дархан-Уул, Орхон гэхчлэн хөдөө орон нутагт зохион байгуулах болсон “Болор цом” яруу найргийн наадам энэ удаа Архангай аймагт зочлохоор болжээ.

Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн санаачилгаар Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран энэ оны арванхоёрдугаар сарын 10-11-ний өдөр Цэцэрлэг хотноо яруу найргийн “Болор цом-29” наадмыг зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт анх “уригдаж” буй яруу найргийн “Болор цом” наадмыг зохион байгуулах хороог Архангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, даргаар нь Засаг даргын орлогч Г.Чулуунбаатарыг, нарийн бичгийн даргаар Нийтийн номын сангийн эрхлэгч О.Мөнхтуяаг томилсон байна. Энэ өдрүүдэд Цэнхэр, Эрдэнэбулган, Ихтамир сумын төвд Ардын уран зохиолчид үе үеийн “Болор цом”-ын эзэдтэй уулзалт-өдөрлөг зохиох юм байна.
 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж