АНУ Хятадад “худалдаа”-ны дайн зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

АНУ Хятадад “худалдаа”-ны дайн зарлалаа

АНУ-ын Сенатын зүгээс,  хямд үнэтэй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн экспортлодог  Хятадын эсрэг чиглэсэн хуулийн төслийг батлахаар хэлэлцэж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ болон, хямд ажлын хүч нь 90-ээд оны Хятадын төрийн бодлогын нэг байсан агаад, ингэснээр энэ улсын экспортын салбар  хурдацтай хөгжихөд түлхэц өгсөн. Үүний зэрэгцээ, Барууны томоохон компаниуд,  ажлын хүч нь хямд байдаг БНХАУ руу үйлдвэрүүдээ нүүлгэн шилжүүлж эхэлсэнтэй ч холбоотой.  1979 оноос 2009 оны байдлаар БНХАУ-ын гадаад худалдаа 10 дахин нэмэгдсэн буюу 8%-иар өссөн үзүүлэлт гарчээ. Хятадтай худалдаа хийхэд  АНУ болон Барууны орнууд сэтгэл хангалуун байсан боловч, нэг их удалгүй ийм байдал нь өөрсдийн эдийн засгийн бүтцэд нь аюул нүүрлэж, хүн амын дунд ажилгүйдэл ихсэх хандлагатай газар авч, дэлхийн үйлдвэрлэлийн зах зээл Дорно зүгийг чиглэх болсон байна. 2000 оны дунд үеэс, Хятадыг “үндэсний валют”-ын ханшаа нэмэхийг Европын Холбоо болон АНУ-ын зүгээс шаардаж эхлэх болжээ.

 Хятадыг бодвол, АНУ нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангачих эдийн засгийн болон хөдөлмөрийн чадамж нь 15 дахин илүү гэж үздэг. Гэвч, сүүлийн 20-иод жилд америкчууд  “Хятадын хямдхан” бараануудаас гадна, хөгжиж байгаа улс орнуудад үйлдвэрлэсэн  гар утас, компьютер зэргийг зөөх дуртай болсон байна. 2011 оны 9-р сарын байдлаар АНУ-д ажилгүйдэл 9,1%-ийн үзүүлэлттэй гарчээ. Ажлын байрыг бий болгохын тулд АНУ-ын Засаг захиргаанд 447 тэрбум ам. доллар шаардлагатай байгаа аж. Энэхүү хуулийн төсөл АНУ-ын Сенатын гишүүдийн дэмжлэгийг авч байгаа боловч, “бие даасан улс орны санхүүгийн хэрэг явдалд хошуу дүрэх нь аюултай” гэж зарим гишүүд үзэж байна…  Бээжингийн зүгээс, шинэ хуулийн төслийн талаар эсрэг байр суурьтай байгаа агаад, “ Жэнминь жибао” сонин 10-р сарын 13-ны дугаартаа: “  … Хуулиа батлуулахын тулд, валютын ханшаар дур мэдэн тоглож байна гэж гүжирдэн,  энэ нь, эцсийн эцэстээ “худалдааны дайн”-д хүргэхийг зорьж байгаа АНУ-ыг Хятад улс эрс шүүмжилж байна” гэжээ.  БНХАУ-ын Гадаад Явдлын Яам, Худалдааны Яам болон БНХАУ-ын Төв Банк, АНУ-ын Сенатын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдээд байна. “Хууль батлагдсанаар, АНУ дотоодын асуудлаа бүрмөсөн шийдэж чадахгүйн дээр, хоёр улсын худалдаанд  сөрөг нөлөө үзүүлнэ, гэж Хятадын Төв Банкнаас мэдэгжээ.  “ АНУ-тай “худалдааны дайн” зарлана” гэж Хятадын Гадаад Яамны төлөөлөгч Ма Чжаосюй сүрдүүлжээ. “Хэрвээ, Хятадын бараанд гаалийн татварыг нэмэгдүүлвэл, БНХАУ “хариу арга хэмжээ авах болно” гэж “Синьхуа” агентлагаас уламжилсан байна… Хэрэв зээ, АНУ болон Хятад хоёрын хооронд “Худалдааны дайн” дэгдвэл мэдээж мөнгө хэрэгтэй болно. Өнөөдөр, БНХАУ-ын алтны нөөц 2,5 их наяад ам. доллартай тэнцэж байхад харин, АНУ-ын хувьд 150 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Бас дээр нь, АНУ-ын төсвийн алдагдал 1,3 их наяад ам. долларт хүрээд байгаа аж.
Өнөөдөр, Хятад нь ганцаараа долларын ханшийн хямдруулаад улс биш юм. Орос, Тайланд, Египет болон Энэтхэг зэрэг улс орнуудад “хямд” валютыг эргэлтэнд оруулсан байдаг. “Энэ алхам бол, Хятадыг юанихаа ханшийг нэмэгдүүлээч гэсэн уриалга” гэж Барууны хэвлэлүүдэд бичиж байна. Нэг талаас нь аваад үзвэл, АНУ-ын Сенатын зүгээс, юаний ханшаа доогуур байлгаад байгаа Бээжинд дургүйцлээ  илэрхийлж, энэ чиглэлд БНХАУ ямар нэгэн алхам хийхийг Вашингтон хүсэж байна, гэсэн далд санаа явж байж болох талтай. Нөгөө талаас: “…шинээр батлах гэж улайраад байгаа хуулийн төсөл нь, 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгсогчдынхоо итгэлийг олох гэсэн улс төрчдийн явуулга” гэж “Синхьуа” агентлаг нэр нь дурьдагдаагүй хятадын шинжээчдийн таамаглалыг дэвшүүлж байна.

В. Батболд 

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж