
Ганцаарчилсан төрөлд олимпийн эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн харваа өнөөдөр болж байгаа бөгөөд Б.Урантунгалаг, Ч.Оюунсүрэн, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монголын эмэгтэй харваачид финалд шалгараад байна. Байтын эмэгтэйчүүд эхний тойрогт хийлж, улмаар Иран болон Хятадын багийг ялснаар удахгүй Азийн аваргын төлөө Японы багтай өрсөлдөхөөр болжээ. Харин Ж.Гантөгс, Г.Ган-Эрдэнэ, Ц.Одбаяр нар эрэгтэйчүүдийн багийн харваанд өрсөлдөж, Бангладешийн багийг ялсан ч дараагийн харваанд Малайзын багт ялагдсан байна.
С.Цэлмэг