Ховдын Залуучуудын холбоо таван нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Ховдын Залуучуудын холбоо таван нас хүрлээ

Ховд аймагт Оюутан, залуучуудын холбоо үүсгэн байгуулагдсаны 10 жил,
Ховд аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбоо байгуулагдсаны таван
жилийн ойг тохиолдуулан Ховд нутгаар овоглодог оюутан залуус
аравдугаар дугаар сарын 15-16-ны өдөр Тэрэлжийн Байтаг-Богд амралтын
газарт баяраа тэмдэглэн хөөр баяр, хөгжөөн наргиан дунд өнгөрүүллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон уг арга хэмжээнд нийт Ховд аймгийн
Оюутан Залуучуудын Нэгдсэн холбоотой хамтран ажилладаг албан
байгууллага, хувь хүмүүс, оюутан залуус  нийтдээ 150 орчим хүн оролцлоо.
Оюутан залуусынхаа нийтлэг эрх ашгийг цаг ямагт ханган таван жилийн
турш тасралтгүй үйл ажиллагааг явуулсаар ирсэн ХоАОЗН холбооныхон энэ
удаад сум, сургууль бүрийн шилдэг таван оюутныг оролцуулсан энэхүү үйл
ажиллагаа нь үр дүнтэй, маш сайхан болсон талаар арга хэмжээнд оролцсон
оюутан залуус ам бардам ярьж байлаа. Оюутан залуус дөрвөн баг болон хоёр
өдрийн турш урлаг, спортын дөрвөн төрөлд ширүүхэн өрсөлдсөн бөгөөд
эцэст нь нийт оюутнууд маш сайхан найз нөхөд болсон байсан нь ямар арга
хэмжээ болсныг илтгэсэн юм.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Одхүү зэрэг төрийн түшээдийн бие
төлөөлөгч нар ирж баяр хүргэсэн нь арга хэмжээний цар хүрээг илэрхийлж
байлаа. Аятай тухтай амралт, ажил хэрэгч уулзалт, аялал зугаалга
хосолсон арга хэмжээ “100 ламын сүм”, “Мэлхий хад” зэрэг үзэсгэлэнт
газруудаар очиж дурсгалын зургаа татуулснаар өндөрлөсөн. Дашрамд
дуулгахад энэ үеэр Монголын ардчилсан социалист оюутны холбооны дээд
шагнал “Эрдмийн од” медалиар Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн
холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн Цэцэг сумын оюутны
зөвлөлийн дарга н.Түмэндэмбэрэл, Ховд аймгийн Алтай сумын оюутны
холбооны дарга Б.Даваахүү нар шагнуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж