
Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Гондурас Улстай аравдугаар сарын 19-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоож, хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурснаар манай улс 154 улстай дипломат харилцаа тогтоогоод байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.