Баскийн салан тусгаарлагчид сөргөлдөөнөө зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Баскийн салан тусгаарлагчид сөргөлдөөнөө зогсоов

Испанийн Баскийн салан тусгаарлагч Эта групп зэвсэгт сөргөлдөөн дууссаныг мэдэгдсэн байна. Хэрэв дээрх мэдэгдэл үнэхээр үнэн бол сүүлийн 40 жил үргэлжилж, 800 гаруй хүний аминд хүрсэн аллага хүчирхийлэл төгсгөл болох юм. Испанийн Ерөнхий сайд Хосе Родригез  Запатеро энэ мэдэгдлийн дараа “40 жилийн аллага хүчирхийлэл төгсгөл болж, ардчилал, хууль цааз ялалт байгууллаа” гэжээ. Испанийн сөрөг хүчний лидер Мариано Ражой Баскийн салан тусгаарлагчдаас салахаас нааш Испаничууд амар тайвныг хэзээ ч үзэхгүй гэж хэлж байсан юм. Баскийн салан тусгаарлах байгууллага ЭТА (ETA – Euzkadi Ta Azkatasuna, “Эх орон ба эрх чөлөө” баск хэлээр) 1959 оны долдугаар сарын 31-нд Баскийн орны тусгаар тогтнолын төлөө байгуулагдсан. ЭТА 1968 оны зургадугаар сарын 7-нд террорист халдлага үйлдсэн юм. Баскийн салан тусгаарлагчид дөчин жилийн тэмцэлд  ихээхэн өөрчлөгдсөн юм. ЭТА эхэндээ Баскуудын өөрсдийн хэлээр ярих зэрэг ердийн эрх чөлөөний эрхийн төлөө тэмцэн олны дэмжлэг авсан боловч сүүлдээ жижиг террорист байгууллагууд болсноос дэмжлэгээ алдсаар ирсэн юм. Испанийн шоронд ЭТА-ийн 700 гаруй гишүүн хоригдож байгаа бөгөөд салан тусгаарлагчдын зэвсгийг хураах тухай асуудал сөхөгджээ. Гэвч энэ асуудал ирэх арваннэгдүгээр сард болох сонгуулийн дараа шинэ засраар хэлэлцүүлэх гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж