Ц.Батбаяр гишүүн өөрийгөө өмгөөлөв

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Ц.Батбаяр гишүүн өөрийгөө өмгөөлөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Сүхбаатарын талбайн талыг зарсан асуудал дэгдэхэд УИХ-ын гишүүн, тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр “Аль ч үеийн Нийслэлийн Засаг дарга газар худалдаагүй. Сүхбаатарын талбайд тусгай төсөл хэрэгжүүлэхээр болсныг бүгд мэдэж байгаа. Би ганц удаа газар худалдах гэрээнд гарын үсэг зурсан.  2006 оны зургадугаар сард. Тэгэхдээ хэн нэг хятадад газар зараагүй” гэлээ. Ажлын хэсгийнхний хэлснээр 2005 онд төсөл гаргаж, Сүхбаатарын талбайн өмнөд хэсэгт усан оргилуур, үйлчилгээний төв барихаар болсон юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж