Испани шилдэг наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Испани шилдэг наймд үлдлээ

Дэвисийн цомын тэмцээний наймны нэг шигшээ толголтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр боллоо. Аваргаа хамгаалж байгаа Испанийн шигшээн баатар Рафаэль Надаль бэртэл гэмтлийн асуудал ул мөргүй болсон мэт Бельгийн хатуу хучилттай талбайд өнгө сайтай харагдаж байлаа. Дэлхийн чансааны эхний 100-д багтдаггүй теннисчин Оливер Рохус түүний өрсөлдөгч байсан бөгөөд дэлхийн чансааны тэргүүн теннисчин эхний сетийг 6:4-өөр хожсон бол дараагийн сетэд Бельгийн теннисчинг хөгжөөн дэмжчигдийнх нь өмнө 30 минутын дотор 6:2-оор хожиж асуудлыг дор нь шийджээ. Ингэснээр хожлын харьцаагаар Испанийн шигшээ шилдэг наймд үлдэх нь тодорхой болж, аваргаа хамгаалах аянаа цаашид үргэлжлүүлэх боломжтой болсон юм. Тэднийг дараагийн шатанд АНУ-ын хүчирхэг баг хүлээж байгаа. Хатуухан өрсөлдөгчтэй таарсан Бельгийн шигшээгийн хувьд залуу теннисчин Стив Дарси, Испанийн Фелисиано Лопестай ширүүн тэмцэл өрнүүлж, хоёр цаг гаруй үргэлжилсэн тулаанд ялалт байгуулснаар фанатуудаа бага ч болов баярлуулжээ.

Дэвисийн цомын тэмцээний шөвгийн наймын тоглолтууд ирэх долдугар сарын 8-10-ны хооронд болно. АНУ-ын талбайд Испанийн шигшээ зочилж, хагас шигшээд үлдэх эрхийн төлөө тулаануудаа хийнэ. Энэ мэдээж “Их дуулга” ангилалд багтдаг US Open тэмцээний өмнөх томоохон сорил болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж