Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт зарлагдаад байна. Түүгээр хэд, хэдэн чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Газрын тухай багц хуулийн төсөл багтжээ. Эл төслийн хэлэлцэх эсэхийг энэ удаагийн хуралдаанаар шийдвэрлэх юм. Мөн "Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай ажлыг эрчимжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл,  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг багц төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.  Үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох аж. Энэ удаад Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд Монгол Улсаас цэргийн баг оролцуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд хийж байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж