
Энэ оны эхний цуврал наймдугаар сарын эхээр ОХУ-ын Ростов хотноо болсон бол хоёр дахь цуврал нь Хятадын Шенжень хотноо өнгөрөгч есдүгээр сард болсон билээ. Өдгөө Нальчик хотноо үргэлжилж буй гурав дахь цувралд уламжлал ёсоор 12 шатарчин тойргийн системээр өрсөлдөж байгаа. Арван өргийн дараах байдлаар Хятадын их мастер Жао Сьюэ ес хожиж, нэг тэнцсэнээр ганц ч хожигдолгүй, 9,5 оноотой тэмцээнийг тэргүүлж байгаа. Тэрбээр тэмцээн өндөрлөхөөс хоёр тойргийн өмнө хэдийнэ түрүүлэх болзлоо хангаад байгаа юм. Дэлхийн шилдгүүдийн хамт өрсөлдөж буй эмэгтэйчүүдийн их мастер, эрэгтэйчүүдийн олон улсын мастер Б.Мөнгөнтуулын тухайд хоёр хожиж, дөрөв тэнцэж, дөрвөн тоглолтод хожигдсоноор нийт 4,0 оноотой 10 дугаар байрт бичигдээд байна. Тэрбээр өнөөдөр болох сүүлийн өргийн тоглолтод ОХУ-ын шатарчин Алиса Галлямоватай хараар тоглох юм.
Б.Мөнгөнтуулын тоглолтын дүн:
- Б.Мөнгөнтуул ½ – ½ Екатерина Ковалевская /ОХУ/
- Б.Мөнгөнтуул ½ – ½ Катерина Лагно /Украйн/
- Чжу Чень /Катар/ 1 – 0 Б.Мөнгөнтуул
- Б.Мөнгөнтуул 0 – 1 Жао Сьюэ /Хятад/
- Надежда Косинцева /ОХУ/ 1 – 0 Б.Мөнгөнтуул
- Б.Мөнгөнтуул 0 – 1 Антоанета Стефанова /Болгар/
- Татьяна Косинцева /ОХУ/ ½ – ½ Б.Мөнгөнтуул
- Б.Мөнгөнтуул 1 – 0 Жу Венжун /Хятад/
- Виктория Чмилите /Литва/ ½ – ½ Б.Мөнгөнтуул
- Б.Мөнгөнтуул 1 – 0 Александра Костенюк /ОХУ/