“Хаан” Жеймс шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

“Хаан” Жеймс шүүхэд дуудагдав

“Майами Хит” багийн тод од Леброн Жеймс шүүхийн танхимд дуудагджээ. Түүнийг Атланта хотын шөнийн цэнгээний газартай хийсэн тохиролцоогоо зөрчсөн гэх шалтгаанаар гомдол гаргасан байна. Атлантагийн “Опера” шөнийн цэнгээний клубээс Фултон дүүргийн тойргийн шүүхэд өгсөн мэдүүлгээр бол Жеймс гуравдугаар сарын 17-нд тус клубт зочилж, үүнийхээ шанд 25 мянган ам.доллар авах тохиролцоогоо цуцалсан гэнэ. Харин оронд нь Леброн Жеймс тэдний өрсөлдөгч болох “Голд Рүүм” цэнгээний газарт зочлох болсон нь тэдний дургүйцлийг хүргэжээ. Шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг дээр Жеймс “Опера” клубээс 15 мянган ам.доллар авсан ч “Голд Рүүм”-тэй давхар гэрээ хийсэн аж. “Опера” клубыг төлөөлж байгаа өмгөөлөгч Яша Хейдари энэ маргааныг өөрийн талд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд шүүх пүрэв гаригт шийдвэрээ гаргах юм байна. Харин Жэймс энэ асуудалд ямар нэг хариу өгөөгүй байна. Баг нь тав дараалан хожигдоод сэтгэл санаа тааруу байгаа үед “Хаан” Жеймст бас нэгэн асуудал урган гарч ирлээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж