“Gnomeo & Juliet” ашгаараа тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

“Gnomeo & Juliet” ашгаараа тэргүүлсээр

 Шинэ долоо хоногийн эхний хоёр өдрийн байдлаар ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудаас та бүхэнд хүргэж байна. Disney-н бүтээл “Gnomeo & Juliet”  75.1 сая ам долларын ашиг олж  гурван долоо хоногийн турш box office-ыг тэргүүлсэн хэвээр байгаа бол 13.4 сая ам долларын ашиг олсон Фарреллын ах дүүсийн бүтээл “Hall Pass” жагсаалтыг удаалж байна.  Гэвч өнгөрсөн жилийн шилдэг кинонууд болох “Shutter Island”, “Cop Out and The Crazies” “Gnomeo & Juliet”  хүүхэлдэйн киноноос нэг сая ам доллараар илүү ашиг олсон билээ.  Харин өнгөрсөн жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр “Alice in Wonderland” кино  116 сая ам.долларын ашигтайгаар нээлтээ хийж байжээ.  Энэ жил ашиг орлогоороо өмнөх жилийн кинонуудыг давсан нэг  кино бол “Ранго”. 2-D анимейшн бүтээл болох уг хүүхэлдэйн кино “Алиса гайхамшгийн оронд” киноны уран зөгнөл, хөдөлгөөнт дүрстэй адил боловч үзэгчдийн төсөөлж байсныг илүүг харуулж чадсан юм.
Энэ долоо хоногт box office-ыг ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудын жагсаалт:
 1. Gnomeo & Juliet ( энэ долоо хоногт 14.2 сая ам. долларын ашиг олсон. Нийт ашиг 75.1 сая ам.долларын ашигтайгаар гурван долоо хоногийн турш тэргүүлж буй)
2. Hall Pass (13.4 сая ам.долларын ашигтайгаар эхний долоо хоногтоо удаалж буй)
3. Unknown (долоо хоногт 12.4 сая ам.доллар; нийт 42.8 сая ам.доллар)
4. Just Go With It, (долоо хоногт 11.1 сая ам доллар; нийт 79.4 сая ам.доллар)
5. I Am Number Four, (долоо хоногт 11 сая ам доллар; нийт 37.7 сая ам доллар)
6. Justin Bieber: Never Say Never, (долоо хоногт 2 сая ам. доллар; нийт 62.8 сая ам.доллар)
7. The King"s Speech,( долоо хоногт 7.6 сая ам.доллар; нийт 114.5 сая ам.доллар)
8. Big Mommas: Like Father, Like Son,( долоо хоногт 7.55 сая ам.доллар; нийт 28.6 сая ам.доллар)
9. Drive Angry,( долоо хоногт 5.1 сая ам.доллар)
10. The Roommate,( долоо хоногт 2.05 сая ам.доллар; нийт 35.9 сая ам.доллар)

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж