Хиллари Клинтон гэнэтийн айлчлалаар Кабулд ирэв

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон гэнэтийн айлчлалаар Кабулд ирэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон аравдугаар сарын 19-ний орон нутгийн цагаар 21:15-д Кабулд ирсэн тухай Agence France-Presse мэдээлжээ. Олон нийтэд зарлагдаагүй энэ айлчлалын хөтөлбөрт Клинтон Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай хийх хэлэлцээр оржээ. Тэд пүрэв гаригт уулзсан хэмээн Төрийн департаментын төлөөлөгч хэлжээ. Афганистаны байдлыг “дипломат аргаар зохицуулах” замыг хайх зорилготой гэдгээ өмнө нь Клинтон мэдэгдэж байв.

Эвлэрлийн дээд зөвлөлийг толгойлж, “Талибан” хөдөлгөөнтэй хэлэлцээр хийж байсан тус орны ерөнхийлөгч агсан Бурхануддин Раббанийг алагдсанаас нэг сарын дараа Төрийн нарийн бичгийн дарга Афганистанд очлоо. Раббанийн үхлийн дараа үр дүн муутай байсан тэр хэлэлцээр нь зогссон байв. Энхийн хэлэлцээрийн цаашдын ирээдүйн талаар Клинтон Афганы удирдлагатай ярилцсан байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж