Америкийн ПДХС байрлуулахыг Засгийн газар дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Америкийн ПДХС байрлуулахыг Засгийн газар дэмжив

Румыны нутагт дэвсгэрт НАТО-гийн Пуужингийн довтолгооноос
хамгаалах байгууламжийг байрлуулахыг зөвшөөрсөн хуулийн таслийг тус орны Засгийн газар дэмжив
гэж аравдугаар сарын 19-нд Associated Press мэдээлжээ.

Румыны парламент хуулийг баталсны дараа тэр нь хүчин төгөлдөр болох бөгөөд энэ жилийн сүүлч
гэхэд хууль тогтоочид түүнийг
авч хэлэлцэх гэнэ.

Румыны нутаг дэвсгэрт Пуужингийн довтолгооноос хамгаалах
системийн элементыг байрлуулах гэрээнд АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Румыны Гадаад хэргийн сайд Теодор Баконски
нар есдүгээр сарын 13-нд
гарын үсгээ зурсан билээ.
Тэр гэрээгээр 2015 он гэхэд Девеселу хотын цэргийн баазад пуужинг угтан сөнөөх SM3 пуужингийн шуурхай батарейг байрлуулах ба
Румыны эрэг хавьд пуужингийн эсрэг төхөөрөмжтэй Америкийн крейсер хөлөг
онгоц гарч ирнэ.

Америк-румыны гэрээ байгуулагдсаны дараа “Америкийн
пуужингийн довтолгооноос хамгаалах төлөвлөгөө
Европт ээлж дараалалтайгаар шуурхай хийгдэж байна” гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдсэн
байв. Орос-натогийн ба Орос-америкийн Пуужингийн довтолгооноос хамгаалах сэдэвт
ахиц гарахгүй байхад энэ
бүгд нь хийгдэж байгааг
оросууд дурьдсан байв. Мөн
ийм гэрээг АНУ Турктэй байгуулсан нь оросуудын дургүйцлийг бас төрүүлжээ. Хэрэв тэр төлөвлөгөө нь биелэлээ олбол 2011 оны сүүлчээр Турк-сирийн хил орчимд
радиолокацийн станц гарч ирэх юм. 

АНУ ба НАТО-гийн удирдлага Европт пуужингийн довтолгооноос
хамгаалах системийн /ПДХС/ элементыг байрлуулах нь Иран ба Хойд Солонгосын зүгээс гарах цөмийн аюулын эсрэг авсан арга
хэмжээ гэнэ. ПДХС-ийг 2018-нд бүрэн
бүтээх юм. Дээр дурьдсан
орнуудаас гадна уг системийн элементүүд
Польш, Чех, Нидерланд ба Испанид гарч ирнэ. Оросууд өөрийн нутгийг баруунаас тойруулан хүрээлж буй уг системийг үндэсний аюулгүй байдалдаа аюул учруулж байна
гэж дургүйцэж байгаа юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж